УЛС ТӨР

Соёлын яамны ТНБД-аар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдлоо

Өнөөдөр /2020.07.22/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим яамдын ТНБД болон агентлагуудын дарга нарын томилгоог хийлээ.

Үүгээр шинээр байгуулагдсан Соёлын яамны ТНБД-аар Г.Эрдэнэбатыг томилох шийдвэр гарчээ. Тэрбээр үүний өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан юм.

Түүний намтар:

1990-ээд оны нийтийн монгол дууны гол төлөөлөгч Гэндэндарамын Эрдэнэбат 1959 онд Монгол Улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт эцэг Гэндэндарамын хөвүүн болон төрсөн. УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуу дуулаач мэргэжлээр дүүргэж эх орондоо ирээд үндэсний болоод сонгодог дуурийн олон дүрийг бүтээсэн. Г.Эрдэнэбат УДБЭТ-ийн захирал, БСШУЯ-ны соёл урлагийн газрын даргаар ажилласан.

Г.САНЧИРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нутгийн дүү нутгийн ахаа хэмх өөд нь татаж бна даа

Зочин
Зочин

Энэ олон дэд сайд байхад тнбд гэж суудал эзэлж сул цалин хүртэгсдийг болимоор юм. Тэгчээд гадаад өр ярьсан төртэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэнэг гар вэ. ТНБД яамны хамаг ажлаа амжуулдгышдээ. Харин дэд сайдаа болих хэрэгтэй.

Уншигч
Уншигч

Болимоор юм. Нийлээн олон жил төрийн алба хашиж байгаа санагдана. Яг юу хийсэн бол, яг юу хийх бол

Яаанааааа
Яаанааааа

Соёлын яам биш хогийн тантан болов байна. Хулгайч Чулуун, шар сэмжилсэн өвгөн Эрдэнэбат....соёлын гутамшгууд. Хайран үйл хэрэг, зорилго.

долигнуур
долигнуур

соёл урлагийнхан хэзээ ч албаны ажил хийж чадахгүй. Чөлөөт уран бүтээлчдийн сэтгэхүйгээр ажиллаад задгай аваад дуусна

zorchigch
zorchigch

61 nastai yum bna

Холбоотой мэдээ

Back to top button