НИЙГЭМ

Ш.Үнэнбат: “Урт цагаан”-ы ажилчдыг шинэ ажлын байраар хангасан, дам түрээсчид одоо хангалттай

Өнөөдөр /2020.07.23/ Нийслэлийн өмч ашиглалтын удирдлагын газраас “Урт цагаан” үйлчилгээний төвийн ашиглалтын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Тус үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусыг буулгаж, нураасантай холбогдуулан зарим түрээслэгчид хуулийн байгууллагад гомдол гаргаад байгаа юм.

НӨАУГ-ын дарга Ш.Үнэнбат:

“Нийслэлийн засаг даргын 216-р захирамжаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосон байдаг. Ингээд НИТХ-ын тэргүүлэгчдээс нэгдүгээр корпусыг нь Нийслэлийн өмчөөс хасаж, акталсан. Үүний дагуу өчигдөр нурааж, буулгасан.

Тэнд ажилладаг байсан иргэд, ААН-үүдийг хуучнаар Улаанбаатар банкны шилэн барилгад нүүлгэж, ажлын байраар хангана. Эхнээсээ нүүж орж байгаа.

Цаашид бусад корпусуудыг ч буулгаж, шинэчлэн барина. Харин шинэ байгууламжийн тухайд концепцийн уралдаан зарласан. 20 бүтээл ирснээс гурван бүтээл шалгарсан байна. Тэдгээрийг НИТХ-д өргөн барьж нэгийг нь шалгаруулж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар хувийн хэвшилтэй хамтарч барьж, байгуулна. Өөрөөр хэлбэл өөрөөс мөнгө гаргахгүй.

Зургаан мянган төгрөгөөр 20, 30 жил түрээсэлж ирсэн дамын түрээсчид одоо хангалттай. Одоо болсон гэж үзэж байна” гэлээ.

Г.САНЧИРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Unshigcg
Unshigcg

Zov nuraaj shine bair barij huuchin tureeslej bsan uilchilgee yvuuldag humuustei geree hiin dahin tureesleh ajliin bair bii bolgoh

Амжилт
Амжилт

Барилга корпораци Ш.Эрдэнэбат -ийн ах Ш.Үнэнбат энэ 2 харц нь тогтохоо байсан байна лээ. Хүн ер нь харц нь тогтохоо болиод ирэхээрээ л шалгуулах болсон байдаг гэж байсан шалгадаг хүн ккк ... өнөөдөр мэдээгээр гарч байсан.

CraigCrYmn
CraigCrYmn

Платформа для отжиманий употребляются для отжиманий от пола. С помощью регулируемых упоров возможно имитировать хват, что употребляется на параллельных брусьях, конечно делать упор на разных группах мышц посредством трансформации хвата.
П

Холбоотой мэдээ

Back to top button