Нийгмийн

ТОДРУУЛГА: Хоёр настай хөл нүцгэн хүүхэд гэрээсээ төөрсөн гэх дуудлага цагдаад бүртгэгдээгүй

Асран хамгаалагчгүй, дотоожгүй жаахан охин Дарь-эхийн зам дагаад алхаж байгаа тухай нэгэн хэрэглэгч цахим орчинд жиргэсэн. Тодруулбал, хүүхдийг олсон эмэгтэй, түүний эцэг эх болон гэрийг нь хайж олоогүй тул охиныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөхөөр хүлээж буйгаа онцолсон билээ.

Бид дараах мэдээлэлтэй холбогдуулан тус дүүрэгт эл явдал гарсан эсэх, хэрэв гарсан бол цагдаагийн хэлтсээс тухайн хүүхдийн асуудлаар хэрхэн анхаарч ажилласан тухай тодруулахаар холбогдсон юм. Дарь-эх бүс орчмын хэсгийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хариуцдаг бөгөөд өчигдөр /2020.07.23/-ийн байдлаар тус цагдаагийн хэлтэст бага насны хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдээгүйг тус газрын жижүүр хэллээ.

Харин хүүхдийг анх олсон эмэгтэй, хүүхдэд өмд, гутал авч өгөөд цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн хэмээн жиргэжээ. Цагдаагийн байгууллагаас тухайн өдөр гэрээсээ төөрсөн бага насны хүүхэдтэй холбоотой дуудлага ирээгүй хэмээх мэдээллийг өгөв.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button