Нийгмийн
ФОТО: Хамрын хийд чиглэлд зорчих замыг засаж байна

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийдийн чиглэлд зорчих авто замын хэсэг үерийн усны улмас эвдэрч, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болжээ. Тус чиглэлийн автозамыг засварлах ажил эхэлж, түр хугацаанд хаасан байна. Иймд зам засах ажил дуусах хүртэл тухайн чиглэлд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.