НИЙГЭМ

ЗГ: Хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй

Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр хичээл орно.

Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцлоо. Мөн хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, 5 настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол 2 настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар шийдвэрлэлээ.

Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орно. Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 1 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм гэж Засгийн зазраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-29 13:03

2 nastai huuhdiig harah hun baihgui bol yah ve? Gertee gantsaaraa zuragtaa haraad suuj baih hereguu? Negent hicheel orj l baigaa bol 2 nastai huuhdiig tsetserlegt hamruulj bolohgui uu? Shiidveree ergen harna uu!!!

Холбоотой мэдээ

Back to top button