НИЙГЭМ

Дэнжийн мянган зам хаагдаж, автобусны дөрвөн чиглэл өөрчлөгдөнө

Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, “Э.Галданбошготын гудамж”-аас “Дэнжийн мянгын гудамж”-ны авто зам дагуу дулааны шугам сүлжээний ажил хийгдэх болсонтой холбогдуулан тухайн авто замыг 2020 оны наймдугаар сарын 1-2-ны өдөр хүртэлх хугацаанд хаана.

Иймд тухайн авто замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний Ч:21А “Булгын 19-р гудамж – Вокзал – 3,4 хороолол”, Ч:21Б “Булгын 19-р гудамж – 3.4 хороолол  – Вокзал”, Ч:31 “Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз”, Ч:55 “Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орох тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button