Нийгмийн

ТАНИЛЦ: Коронавирусийн тархалтын үеэрх гадны зээл тусламжууд юунд зарцуулагдсан бэ

Гадны зээл тусламжууд айл өрх, аж ахуй нэгжүүдэд зарцуулагдаж байна.

Монгол улс 2020 оны нэгдүгээр сараас “Ковид-19” цар тахлаас иргэдээ хамгаалах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хилээ хаасан. Улмаар эдийн засаг зогсонги байдал орж экспорт эрс буурснаар төсвийн орлого 2020 оны эхний хагас жилийн байдлаар 1.2 их наяд төгрөгөөр тасраад байна.

Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгийг сэргээх эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай нэмэлт санхүүжилтыг дайчилж байна.

Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг -100 мянган төгрөгт хүргэж нэмсэн,

- Орлого багатай ядуу өрхүүдэд олгодог хүнсний бүтээгдэхүүн худалдан авах санхүүжилтыг 2 дахин нэмэгдүүлсэн,

-Орлого нь буурсан 6.9 мянган аж ахуйн нэгжийн 73 мянган ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгох,

- Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг иргэдэд болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгодог тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн зэрэг арга хэмжээнд одоогийн байдлаар 768 тэрбум төгрөгийг нэмж зарцуулаад байна.

Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын орлогыг хамгаалах зорилгоор нийт 1 их наяд 877.9 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон түүний алданги торгуулийг бүрэн чөлөөлөөд байна. Ийнхүү “Ковид-19” цар тахал нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамтыг бий болгоод байна.

Төсвийн орлого их хэмжээгээр тасарч төлөвлөөгүй зардлууд нэмэгдэж нэмэлт эх үүсвэр зайлшгүй шаардагдаж байгаа ийм нөхцөлд Засгийн газар хөгжлийн түнш улс, олон улсын байгууллагуудтай идэвхитэй хэлцэл хийж нийт 301 сая ам доллар буюу 800 гаруй тэрбум төгрөгийн нэн хөнгөлттэй эх үүсвэрийг төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээн авсан байна. Гадаадын зээл, тусламж болон төсвийн эх үүсвэрээр иргэд, олон нийтэд чиглэсэн цалин тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэндийн салбарын санхүүжилт зэрэг зайлшгүй төрийн үйлчилгээний зардлуудыг төсвийн хуулийн дагуу цаг хугацаанд нь бүрэн санхүүжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-02 22:46

Ухаангүй ноёнд урагшгүй �##�бат

Зочин
Зочин
2020-08-03 09:52

Сарангэрэлээс асуух хэрэгтэй. Нэлээд хэсэг нь хахууль болсон биз. Лав сонгуулийн емне 6 тэрбумаар тэмбvvгийн оношлуур авна гж тэндэр зарлаад, яамны зуучлагч нар нь 50 хувийг нь хахуульд авна гээд, эцэстээ 20 хувь болж буусан сурагтай

Зочин
Зочин
2020-08-03 09:53
Reply to  Зочин

Энэ олон тоног техееремж оношлуур нийлvvлэх тэндэр ийм маягаар л явсан бгаа

Холбоотой мэдээ

Back to top button