НИЙГЭМ

Томилогдоод 10 хонож буй ЦЕГ-ын дарга Ж.Болд албан тушаалын халаа хийв

Долдугаар сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар зарим агентлагуудын дарга нарыг томилсон. Үүгээр ЦЕГ-ыг даргаар тус газрын Дэд дарга асан Ж.Болдыг томилсон юм.

Үүнээс хойш нарийвчлан тоолбол 12 хоног өнгөрч байна. Тэгвэл тэрбээр өнгөрөгч баасан /2020.07.31/ гарагт тушаал үйлдэж, зарим бүрэлдэхүүнээ өөрчилжээ.

Тодруулбал:

  • Эрүүгийн цагдаагийн албаны даргаар хурандаа Т.Сүхболдыг
  • Мөрдөн байцаах албаны даргаар хурандаа Б.Батсуурийг
  • Дэд даргаар хурандаа Б.Даваажавыг
  • Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар хурандаа Н.Лхагвасайханыг
  • Экологийн цагдаагийн албаны даргаар хурандаа О.Амарсанааг
  • Дэд даргаар хурандаа Х.Доржсүрэнг тус тус томилжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Аливаа нэг газарт даргын сэтэр зүүнгүүтээ хэн нэгний хоолыг булааж бу######д өгөх шаардлага байдаг ч юмуу үгүй ч юмуу.зүгээр ажлаа хийж чадаж байгаа бол тэгж сольж холих хэрэг юун

  2. Ингэж дээр дооргүй х####аа сэлгээ хийхээр жирийн ####ба хаагч нар хүртэл өртөж их дарамтанд ордог. Нэг дарга томилогдоход жолооч, туслах, жижүүр, нарийн бичиг хүртэл даг####даж солигдож байдаг. Ямар ч байгууллагад бүгд адил. Эмгэнэлтэй

  3. цагдаагийн байгууллага одоо хүн хүч орон тоо маш дутуу байгаа учир шинэ удирдлагууд з####уугаараа тэтгэвэрт гарсан ажилтан нараа сонгон ш####гаруул####т хийж буцааж авч орон тоогоо нөхөх хэрэгтэй байна даа

  4. дарга солигдох нэг бодлын амар байдаг шинэ хүн шинэ бодлого явдаг манай хара#### идсэн увайгүй уньхайгүй дарга нарыг массаар нь солиод өгдөг бурхан тэнгэр байна уу???????

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button