НИЙГЭМ

Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй тул бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй

Өнөөдөр /2020.08.03/ Нийслэлийн боловсролын газраас ирэх есдүгээр сараас эхлэн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгч байна.

Үүгээр энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй. 3-4 настай хүүхдүүдийн тодорхой хувийг авна. Харин таван настай хүүхдүүдийг бүрэн цэцэрлэгт хамруулна гэдгийг хэлэв.

Иймд урьд жилүүдэд зохион байгуулагддаг байсан цэцэрлэгийн цахим бүртгэлийг энэ жил хийхгүй болжээ. Учир нь цахим бүртгэл гэдэг нь хоёр настай хүүхдүүдийн бүртгэл байдаг. Энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй тул цэцэрлэгийн цахим бүртгэл хийхгүй гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button