НИЙГЭМ

ОХУ-аар дамжин ирэх иргэдийн анхааралд

Сүүлийн үед АНУ, Чех, Польш зэрэг улсуудаас ОХУ-д нислэгээр ирэх асуудлаар иргэд цөөнгүй хандаж байна. Үүнтэй холбогдуулан Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраас дараах мэдээллийг хүргэж байна. 

1. ОХУ - Англи, ОХУ - Турк, ОХУ - Танзани улсын хооронд хоёр талын нислэгээр зөвхөн эдгээр оронд байнгын оршин суух эрхтэй иргэд зорчих боломжтой юм байна. Тухайлбал, Англи Улсад байнга оршин суух эрхтэй Монгол Улсын иргэн ОХУ-д зөвхөн Англиас нислэгээр ирж болно. Харин Туркээр, Танзаниар дамжин ирэх боломжгүй.

2. ОХУ, Англи, Турк, Танзани улсын иргэд болон тухайн улсад байнга оршин суух эрх бүхий гуравдагч улсын иргэд зөвхөн аль улсад оршин суух эрх авсан тухайн улсаасаа нислэг үйлдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Англид байнга оршин суух эрхтэй манай улсын иргэн зөвхөн Англи улсаас ОХУ-р дамжих эрхтэй болно. Турк, Танзаниар дамжин ирэх боломжгүй юм.

Эх сурвалж: Ерөнхий консулын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button