ОРОН НУТАГ
Эрдэнэт хотод зам тээврийн ноцтой осол гарчээ

Өнөөдөр өглөөний 09:00 цагийн үед Орхон аймаг буюу Эрдэнэт хотын нутаг дэвсгэр дээр зам тээврийн ноцтой осол гарчээ.
Хэргийн газар цагдаагийн албан хаагчид шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа бөгөөд одоогоор хүний амь эрсэдсэн талаар ямар нэг тодорхой мэдээлэл гараагүй байна.
Ослын шалтгаан нь хурд хэтрүүлсэнээс үүдсэн ба хоёр тээврийн хэрэгсэл хүчтэй мөргөлдөж замын хажуу руу унасан байна.
