Энтертайнмент

“Анна Каренина” жүжиг есдүгээр сарын 15-нд нээлтээ хийнэ

Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина” роман Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ирэх сарын 15-нд  тавигдахаар боллоо.

Уг жүжгийн нээлт энэ оны хоёрдугаар сарын 14, 15-нд болох ёстой байсан юм. Гэвч коронавиусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс жүжгийн нээлтийг хойшлуулсан юм. 

1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан энэхүү зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн хэлбэрт оруулан бичиж, Монгол Улсын Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x