“Тод каннам”-ынхны хэргийг МАРГААШ хэлэлцэнэ

“Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш хэлэлцэнэ. Уг хэргийг өнгөрсөн жил шүүхэд шилжүүлсэн ч удаа дараа хойшлуулсаар өдийг хүрсэн юм.
Хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд хэргийг хянан хэлэлцээд хохирогчийн өмгөөлөгч Л.Баасанжав, Г.Бадамханд нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурлыг хойшлуулсан. Тэд “Тод каннам” эмнэлгийн удирдлага Д.Тоднямыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргажээ. Д.Тодням нь БНСУ-ын амьдардаг аж.
НПГ-аас Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт Эрүүгийн хуулийн Хүний амийг болгоомжгүйгээр хохироох буюу 10.6-1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Хэргийг нэхэн сануулбал, тэд өнгөрсөн жил 29-тэй үйлчлүүлэгчид өөх соруулах мэс засал хийх явцдаа эндэгдэл гаргасан юм.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.