УЛС ТӨР
С.Ламбаа Ерөнхийлөгчид зөвлөнө

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан зарим хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнтэй холбогдуулж үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан билээ.
Тэгвэл Ерөнхийлөгч эдгээр орон тоон дээрээ шинэ хүмүүсийг томилж эхлээд байгаа юм. УИХ, Засгийн газрын гишүүн асан Л.Болд Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдсон бол УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Ламбаа Ерөнхийлөгчийн бас нэгэн орон тооны зөвлөхөөр ажиллахаар болжээ.
Тэрбээр Ерөнхийлөгчид Эрүүл мэнд, нийгмийн бодлого, соёлын асуудлаар зөвлөж ажиллах юм байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.