ДЭЛХИЙ

COVID-19: Сүүлийн 24 цагийн дотор 252,977 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Дэлхий даяар нэг өдөрт 252,977 шинэ тохиолдол илэрч, нийт халдвар авагсдын тоо 18,6 саяд хүрлээ. Нэг өдөрт 703 мянган хүн нас барснаар нийт барагсдын тоо 700 мянга давсан бол 11,9 сая хүн эдгэрээд байна.

Дэлхийн 27 оронд мянгаас олон шинэ тохиолдол илэрч, 10 оронд зуугаас олон хүн нас барсан ба нэг саяас олон халдвар илэрч, нэг саяас олон хүн эдгэрсэн гурван орон байгаа юм /Бразил, Энэтхэг, АНУ/. Коронавирусийн халдварын тархалтаар АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ гэсэн улсууд тэргүүлж байна.

Сүүлийн мэдээллээр,

АНУ-д сүүлийн 24 цагийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авч, нийт 4.9 саяд хүрээд байна. сүүлийн 24 цагийн дотор 1.362 нас баралт бүртгэгдсэнээр нийт 160 мянгад хүрлээ.

Харин Бразилд сүүлийн 24 цагийн дотор 56 мянган хүн коронавирусээр халдварлаж, нийт 2.8 саяд хүрээд байна. Сүүлийн 24 цагийн дотор 1.394 хүн нас баралт бүртгэгдэж нийт 96 мянгад хүрлээ.  

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

  • Бразил - 1,394
  • АНУ - 1,344
  • Энэтхэг - 849
  • Өмнөд Африк - 345
  • Колумби - 298
  • Мексик - 266
  • Иран - 212
  • Перу - 196
  • Аргентин - 166
  • ОХУ – 144

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button