ЭРҮҮЛ МЭНД

Сурагчийн дэвтрийг гар угаах зөвлөмжтэйгөөр хэвлэжээ

Есдүгээр сарын 1-нд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Тодруулбал, сурагчдын дэвтэрт гар угаах дараалал, заавар зөвлөмжийг зурган хэвлэжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан энэхүү зурагт хуудсыг бүтээхэд “Ус ариун цэвэр эрүүл ахуйн дэвшлийн төв” (WASH Action) төрийн бус байгууллага, НҮБ-ын хүүхдийн сангаас мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлж хамтран оролцсон байна.

Уг дэвтрийг бага насны хүүхдийн сонирхол, хэрэгцээнд нийцүүлж хөх, ногоон, улбар шар, цагаан өнгийн хавтастай хэвлэжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button