НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: БОАЖЯ-наас мотоцикл гардуулна

Наймдугаар сарын 6-нд болох үйл явдлын тойм:

БОАЖЯ-ны Хаан танхимд

09:00 цагаас БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хамгаалалтын захиргаадын дарга нарт чиглэл, санамж өгөх уулзалт болно. Уулзалтаар тусгай хамгаалалттай газар нутгийн эрх, баримт бичгийг нэгтгэн дүгнэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

10:00 цагт Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нарт холбогдох залилах, мөнгө угаах, эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилнэ.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагаас Коронавируст халдварын талаар мэдээлэл өгөх ээлжит хэвлэлийн хурал болно.

Сүхбаатарын талбайд

11:40 цагаас БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, сав газрын захиргаадад мотоцикл гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button