НИЙГЭМ

ТАНИЛЦ: Амралтын өдрүүдээр дараах замуудыг хаана

Амралтын өдрүүдэд дараах автозамуудыг хэсэгчлэн болон бүрэн хааж зам засвар, дулаан, бохирын шугам татах болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийх тул жолооч та бүхэн ⌚️цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан, дураараа биш дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцоорой.

  • Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ны 08:00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.
  • Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэлийг 2020.08.05-ны 23.00 цагаас 2020.08.19-ны 06.00 цагийн хоорон бүрэн хааж цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийгдэнэ.
  • Чингэлтэй дүүрэг, Байгалийн түүхийн музейн зүүн уулзвараас Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн уулзвар хүртэлх авто замыг 2020.08.07-ны 23.00 цагаас 2020.08.09-ний 23.00 цагийн хооронд бүрэн хааж дулаан бохир усны шугам татах ажил хийгдэнэ.
  • Сонгинохайрхан дүүрэг, Хилчин хотхоны урд талын авто замыг 2020.08.07-ны 23.00 цагаас 2020.08.08-ны 06.00 цагийн хооронд бүрэн хааж Соёлын ордоны барилгын дулааны шугам татах ажил хийгдэнэ.
  • Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам Эх нялхасын зүүн хойд уулзвараас UBS телевизийн баруун урд уулзвар хүртэл 2020.08.08-ны 23.00 цагаас 2020.08.09-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж Цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ
  • Сонгинохайрхан үүрэг, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзвар хүртэл 2020.08.08-ны өдрийн 22.00 цагаас 2020.08.09-ний өдрийн 13.00 цагийн хооронд бүрэн хааж дулааны шугам татах ажил хийгдэнэ
  • Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам UBS телевизийн баруун урд уулзвараас дөчдүгээр сургууль хүртэл 2020.08.09-ний 23.00 цагаас 2020.08.23-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж, цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button