УЛС ТӨР

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан ЗГХЭГ-ын дэд дарга болжээ

М.Баярмагнай ЗГХЭГ-ын дэд даргын ажлаа өгч, Т.Гантулгын оронд Эрчим хүчний дэд сайдын суудалд суугаад буй. М.Баярмагнайн оронд буюу ЗГХЭГ-ын дэд даргаар МХЕГ-ын дарга асан Н.Цагаанхүү томилогдоно гэсэн мэдээлэл цацагдаад байсан билээ.

Тэгвэл ЗГХЭГ-ын дэд даргын суудалд Н.Цагаанхүү биш Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Б.Энх-Амгалан суусан байна.

Тэрбээр У.Хүрэлсүхийн дотнын найз гэгддэг бөгөөд Ерөнхий сайдын зөвлөхийн албанд 2017 оны арваннэгдүгээр сарын 12-нд томилогдон ажиллаж байв.

Б.Энх-Амгалан нь МУИС-ийн Эдийн засгийн факультет, ОХУ-ын ГЯЯ-ны дэргэдэх Дипломатын академийг төгссөн, Олон улсын эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны доктор цолтой аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Амкад ажлын амжилт хүсье

asasas
asasas

mun ch olon umand oroocoldsn evgui nuhur duu. Hurlsuh gej neg sagsuu amitan hereg alga doo.

Холбоотой мэдээ

Back to top button