НИЙГЭМ

Өнөөдөр Япон улсаас 257 иргэн эх орондоо ирнэ

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болж, нислэгийн хуваарийг УОК-ын Шуурхай штабаас гаргасан.

Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана. Тус онгоцоор 257 иргэн Япон улсаас эх орондоо ирэх юм. Тэдгээр иргэнийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл

  • бага насны хүүхэдтэй гэр бүл-35
  • жирэмсэн-13
  • өндөр настан-12
  • эрүүл мэндийн шалтгаантай-15
  • бусад буюу визийн асуудалтай болон ар гэрийн гачигдалтай-93
  • санхүүгийн асуудалтай-59
  • оюутан-30 байгаа юм.

Иргэдийг Альфа, Кентавр, Хабу зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button