Нийгмийн

Хууль бусаар самар түүсэн иргэнийг 490 мянган төгрөгөөр торгожээ

Хууль бусаар самар түүж, шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэх гэж байсан иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын үеэр иргэн Т.Э Ойн тухай хууль зөрчин, хуш модны самар зөвшөөрөлгүй түүж бэлтгэн, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн байна.

Тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 490 мянган төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулжээ.

Эх сурвалж: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button