Нийгмийн

Мөргүүлсэн хоёр настай охины биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна

Өнөөдөр /2020.08.07/ 14:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг, Зүүн салааны орчимд нэгэн харамсалтай осол гарсан. Тодруулбал: Согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэй айлын хашаа болон гэрийг мөргөж, дотор нь байсан хоёр болон гурван настай хүүхдийг 20 гаруй настай эхийнх нь хамт мөргөж гэмтээсэн ноцтой осол гаргасан билээ.

Энэ тухай эмнэлгийн байгууллагаас тодруулахад:

"Хоёр настай хүүхдийн биеийн байдал хүнд, тархины битүү гэмтэлтэй, унтаарсан, гадаах орчны байдалд хариу үйлдэл үзүүлэх чадвар хомс. Одоо ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгаа. Харин эхийнх нь хувьд арьс зулгарсан, цээжний битүү гэмтэл авсан. Гурван настай хүүхдийн хувьд гар болон хөлөө гэмтээсэн” гэв.

Өдгөө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийж байна.

Хохирогчдын ар гэрийн мэдээлж буйгаар:

Осол болох үед тухайн тээврийн хэрэгслээс бага насны хүүхдүүд болон согтуу хоёр эмэгтэй бууж ирсэн хэмээх тайлбарыг өгөөд буй.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-09 22:29

Тэнэг хүүхэн.

Зочин
Зочин
2020-08-09 22:30

Тэнэг хүүхэн согтуу машин барихдаа яадаг байна аа

Холбоотой мэдээ

Back to top button