НИЙГЭМ

Гашуун сухайтын боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нас барж, орчин тойрныг тусгаарлаад байна

Өнөөдөр /2020.08.07/ Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүсэд өндөр халуурч байсан нэгэн иргэн нас баржээ. Иймд шинэ төрлийн коронавирусийн халдварын шинж тэмдэг байж магад гэж үзээд албаны хүмүүс орчин тойрныг тусгаарлажээ.

Яг одоо үзлэг, шалгалтын ажил явагдаж буй юм байна. Нас барсан иргэнд холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор ил болоогүй байна. Харин Гашуун сухайтын боомтоор нүүрс тээвэрлээд орж ирсэн ачаа тээврийн жолооч байсан нь ийн олны анхаарлыг татаад буй аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-07 16:07

Peesh yu we

Холбоотой мэдээ

Back to top button