НИЙГЭМ

Өнөөдөр аавуудын баярын өдөр

Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Монгол Улс 15 жилийн өмнө буюу 2005 оны наймдугаар сарын 8-ны өдөр “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн ба энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон юм.

Дэлхий дахины улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Энэ өдрийг манай улс 2005 оноос албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улс нийт 3,296,866 хүн амтай, үүнээс 1,619,573 нь эрэгтэй. Тэдний 20 гаруй мянга нь өрх толгойлсон аавууд байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button