НИЙГЭМ

Өчигдөр Япон улсаас 257 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болж, нислэгийн хуваарийг УОК-ын Шуурхай штабаас гаргасан.

Өчигдөр /2020.08.07/ хуваарийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 257 иргэн Япон улсаас эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл,

  • бага насны хүүхэдтэй гэр бүл-35
  • жирэмсэн-13
  • өндөр настан-12
  • эрүүл мэндийн шалтгаантай-15
  • визний асуудалтай болон ар гэрийн гачигдалтай-93
  • санхүүгийн асуудалтай-59
  • оюутан-30

Иргэдийг Альфа, Кентавр, Хабу зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button