НИЙГЭМ

Коронавирусийн халдвар нэг өдөрт 212 мянгаар нэмэгджээ

Шинэ төрлийн коронавируст халдвараар өнгөрсөн 24 цагийн дотор нийт 212 мянга 131 хүн өвчилсөн нь тогтоогджээ. Ингэснээр дэлхий даяарх нийт тохиолдол 20 саяд хүрээд буй.

Халдвараар АНУ, Бразил, Энэтхэг улсууд тэргүүлж буй бөгөөд тус гурван улсад бүртгэгдсэн халдвар нь дэлхийн нийт халдварын тохиолдлын тал хувийг бүрдүүлж байна.

Харин өнгөрсөн 24 цагийн дотор “Covid-19”-ийн халдвараар 4 мянга 555 хүн нас барснаар дэлхий даяарх нийт нас барагсдын тоо 733 мянга болж нэмэгдэв.

Энэтхэгийн удаалж ОХУ, Өмнөд Африк, Мексик, Перу улсууд халдварын тоогоор жагсаж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button