НИЙГЭМ
Л.Амбасэлмаа: Надад архидан согтуурах зав, цагдаагаас зугтах хувийн унаа байхгүй
Өнөөдөр /2020.08.10/ ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр сэтгүүлчид цахим сүлжээнд тараад буй мэдээллээр тодруулга авсан юм. Тодруулбал ХӨСҮТ-ийн албаны дарга Л.Амбасэлмаа нарыг ажлын байран дээрээ архидан согтуурч, шаардлага тавьсан цагдаагийн алба хаагч нарын биед халдан, хувийн унаагаараа зугтсан гэх мэдээлэл түгсэн юм.
Тэгвэл энэ тал дээр Л.Амбасэлмаа:
“Миний нэр дурдагдсан учраас зөвхөн өөрийнхөө тухайд хариулъя. Маш өндөр хариуцлагатай ажил хийж буйн үүднээс ийн архидан согтуурч явах зав байхгүй. Цагдаа нараас зугтах хувийн машин тэрэг ч байхгүй. Сүүлийн үед ийм нэр хүндэд халдсан мэдээлэл их хийгдэх боллоо” гэсэн хариу өглөө.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амгалан хурандаа нь Амбасэлмаагаа авч үлдэж бгаан гэсээн эрүү үүсгүүлэхгүй
Яаж худал хэлж чадаж бна Амбасэлмаа гуай ажлын байран дээрээ архидан согтуураад ажлын хаалгаар маажигнаад Зугтаж гүйж бгаа бичлэг эмнэлэгийн хашааны камерт үлдсэн бна Хөөрхий нөгөө 2.тоо хэрэгээ үүрүүлэх нь дэ Амгалан хурандаа нь Амбасэлмаа
чи ӨӨРӨӨ харсан юм үү??? та нар больцгоо!!!