НИЙГЭМ

БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал эхний ээлжид Монгол Улсад нийлүүлэхээ илэрхийлжээ

- Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал солилцлоо -

Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатар өнөөдөр БНАХУ-аас Монголд суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзсан байна. 

Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед улс орнууд нийгэм, эдийн засгаа тогтвортой авч үлдэх, цаашид авах арга хэмжээний хөтөлбөр, стратегийг боловсруулаад эхэлсэн. Энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ-тай хилийн “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлж байгаа.

Коронавирусээс шалтгаалан улс орнуудын нийгэм, эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байгааг дэлхийн эдийн засгийн судлаачид үзэж байгаа. Иймд Монгол Улс ч нийгэм, эдийн засгаа тогтвортой хадгалах нь чухал. Тиймээс Монгол Улсын Шадар сайд БНХАУ-ын талд нүүрс тээврийн 2000 автомашин гаргах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн байна.

Элчин сайд Цай Вэньруй нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн Коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд БНХАУ-аас 100 мянган ширхэг “M95” амны хаалт нийлүүлэх болсноо уулзалтын үеэр хэлжээ. Түүнчлэн БНХАУ вакцин гаргахаар шуурхай ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-аас БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал эхний ээлжид Монгол Улсад нийлүүлэхээ илэрхийлсэн талаар Шадар сайдын хэвлэлийн алба мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
IrgenЗочин
IrgenЗочин
2020-08-10 18:52

Ehleed ontsgoi shtabiig tariaarai

Зочинsreenn
Зочинsreenn
2020-08-10 21:12

Manai hyatad nuhud maani manaid ih elgemseg handaj bgaad ni mash ih bayarlalaa bugded ni amjilt husie

Зочин
Зочин
2020-08-10 21:18

tege teg odo neeree kowid19 ged sanhy nurj baina ter zeel meelee hoishluularai hetsyy baina shyy

zochin
zochin
2020-08-10 21:37

Yostoi xutsvaa xen ter vaktsiniig ni xiilgex yum Xyataduud bidniig alguur ustgax tolovlogoondoo ali xediin orjee

sara
sara
2020-08-11 08:29
Reply to  zochin

archaagui yum bj yun muu sanaatai yum be.chamaig alval yu hojih uu chi yg hen be yu be deee gj.

Холбоотой мэдээ

Back to top button