Нийгмийн

Х.Эрдэнэбаяр: Соёлын өвийг хамгаалаасай гэсэндээ зориуд хадан дээр бичсэн

Өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал ертөнцөөр нэгэн зураг түгсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан. Тодруулбал:

Баруун бүсийн нутгаар аялж явсан “Land Cruiser 100 Club” ТББ-ын залуус өнгөрсөн долоо хоногийн лхагва гараг /2020.08.05/-т Ховд аймгийн нутаг, Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших “Хойд цэнхэрийн агуй”-н хаданд тодруулагч ашиглан “Land Cruiser 100 club 2020.08.05” хэмээн бичжээ. Уг асуудлаар "Ланд 100” ТББ-ын тэргүүн Х.Эрдэнэбаяр хэвлэлд өгсөн тодруулгадаа:

"Хүмүүст хэлэхэд бид үүнийг зориуд хийсэн юм шүү. Зорилго нь соёлын өвийг хамгаалаасай гэсэндээ, итгэхгүй байж болох л юм. Гэхдээ хүмүүст хадан дээр битгий бичээрэй гэхээр анзаардаггүй шүү дээ. Харин зориуд ингэж акц хийснээр олон хүмүүст хүрсэнд баяртай байна. Бид хадан дээр бичингүүтээ арилгачихсан. Түүнийгээ баталгаажуулаад бичлэг ч хийчихсэн байгаа. Удахгүй нийгмийн сүлжээгээр цацна.

Ховд аймгийн Гурван цэнхэрийн агуй бол Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд байдаг. 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал. Гэтэл хүмүүс дураараа эрээчиж, бүр үзүүртэй зүйлээр хүртэл зорж сийлсэн байсан. Иймээс бид арилдаг зүйлээр бичиж акц хийсэн юм. Хүмүүсийг ухаараасай гэсэндээ. Тэр зорсон, сийлсэн зургуудыг ч авсан. Бид одоо ч замдаа явна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Анхаар!
Анхаар!
2020-08-11 13:23

Ланд-100 унасан юмнууд сэтгэцийн өөрчлөлттэй, тэнэг хүмүүс байдаг бололтой. Ийм хог новшуудаас холуур явцгаа, хүмүүс ээ!

Зочин
Зочин
2020-08-11 17:22

tenegt m#laa

Холбоотой мэдээ

Back to top button