Нийгмийн

Голын эрэг дээр амарч байсан иргэд согтуурсны улмаас живж амиа алджээ

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 1 дүгээр багийн “Бунхан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Хэрлэн” голын эрэг дээр 4 хүн (2 нь хүүхэд) амарч байснаас тус сумын 10 дугаар багийн харьяат иргэн П /28 настай, эрэгтэй/, Г /27 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.09-ны өдрийн 07:03 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.10-ны өдрийн 08:25 цагт иргэн П-гийн цогцсыг “Бунхан толгой” гэдэг газраас зүүн зүгт 300 метрт “Хэрлэн” голын усны мандал дээр хөвж байсныг олж, аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд “Хэрлэн” голын эрэг дээр 5 хүн амарч байгаад иргэн Б /30 настай, эрэгтэй/ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.10-ны өдөр Хэрлэн сумын 6 дугаар баг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн зүгт 5 дугаар багийн “Өгөөмөр” гэдэг газар хүртэл 50 км-т завиар явж, 2 метрийн гүнд 1 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 08.11-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button