Нийгмийн

Монгол, Австрали геологи, уул уурхайн салбарт хамтарч ажиллана

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Мэтью Восэныг хүлээн авч уулзжээ. 

Уулзалтын үеэр Монгол, Австралийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ихээхэн нөөц боломж байгаа гэж хоёр тал үзэж байна. Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, Австралийн өндөр технологийг Монгол Улсад нэвтрүүлж экспортод чиглэсэн үйлдвэр байгуулах зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна.

Өнөөдөр Австралийн хөрөнгө оруулалттай 50 гаруй аж ахуйн нэгж Монгол Улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй юм. Иймээс цаашид геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд хоёр тал хамтран ажиллах болон хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан ашигтай байх зэрэг асуудлуудыг хөндлөө гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x