ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Найтаасан хүнд яагаад “Бурхан өршөөг” гэж хэлдэг вэ

Монголчууд эртнээс найтаасны дараа, мөн хажуу хавьд нь найтаасан хүнд "Бурхан өршөөг” хэмээн хэлдэг. Тэгвэл энэ нь бүр эртний Европт анх дэлгэрсэн үг аж. Өөрөөр хэлбэл "God bless you” буюу "Бурхан чамайг ивээг” хэмээн анх хэлэгдэж байжээ.

Учир нь 1818-1920 оныг хүртэлх хугацаанд Испани улсад 20-50 сая хүний аминд хүрсэн H1N1 вирусээр үүсгэгдсэн аймшигт тахал дэлгэрсэн. Тус вирусээр 0-5 хүртэлх насны хүүхдүүд болон 20-30 насны залуус, 65-аас дээш насны хөгшид илүүтэй халдварлаж, нас барсан аж.

Уг тахлын дараа 1346-1353 онуудад "булчирхайн тахал” буюу дэлхий нийтэд "Хар үхэл” хэмээн нэрлэгдсэн аймшигт тахал Ази тивээс тархаж, дэлхий дахинаа 75-200 сая орчим хүний аминд хүрсэн юм. Эл тахлаас хойш Христийн шүтлэгтэй иргэд нэгэндээ тухайн вирусээр бүү өвчлөөсэй гэсэндээ "God bless you” буюу "Бурхан чамайг ивээг” хэмээн хэлэх болжээ. Тахлын хамгийн эхний шинж тэмдэг найтаах байдлаар илэрдэг байсан тул тухайн мөчөөс эхлэн найтаасан хүнд болон өөртөө хэлэх болсон нь хожим "Бурхан өршөөг” болсон хэмээн тайлбарлах нь бий.

Тахлын аюул өнгөрсөн ч энэхүү уламжлал хэвээр үлдэж, яваандаа дэлхий даяар тархсан тул орон орны хүмүүс өөрийн хэлдээ хөрвүүлэн хэлэх болжээ.

Эх сурвалж: learning-mind.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button