Нийгмийн

Д.Баттөр: Ихэр охидыг насан туршид МИАТ-ын онгоцоор үнэ төлбөргүй зорчуулна

Өнгөрсөн сарын 9-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт багтсан тулгар эх замдаа амаржиж, онгоцонд ихэр охид төрүүлсэн билээ. Эх, хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд тэдний тусгаарлалтын хугацаа дууссанаар өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр охид болон эхэд батламж гардууллаа. Тэрбээр энэ тухайгаа хэлэхдээ:

"Онгоцонд ихэр охид төрсөн түүх байхгүй. Ялангуяа охид долдугаар сарын 9-нд төрсөн нь үнэхээр сайхан үйл явдал боллоо. Бид эх болон ихэр охидыг МИАТ-ын онгоцоор насан туршид үнэ төлбөргүй зорчуулах батламжыг гардуулах болно” гэв.

Ихэр охидын эх: "1600 гр, 1400 гр охидтой болсон. Миний хувьд хаван ихтэй, бие ядруу байсан учраас онгоц хөөрөхөд л өвдөлт өгч төрсөн. Охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр гэдэг нэг хайрласан” гэлээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button