Нийгмийн

ФОТО: "МИАТ” ХК-ын онгоцоор насан туршдаа үнэгүй нисэх ИХЭР ОХИД

Стамбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн хоёр ихэр охин болох Энхцэлмэг, Энхжигүүр нарт МИАТ ХХК-аас нисдэг бүх чиглэлдээ насан туршдаа үнэгүй нисэх эрхийн бичгийг гардууллаа. Онгоцонд хүүхэд төрж байсан тохиолдол байдаг ч ихэр хүүхэд төрсөн нь дэлхийд анхны тохиолдол болжээ. Харин Монгол Улсын хэмжээнд жирэмсэн эх онгоцонд төрсөн нь хоёр дахь тохиолдол ажээ. Онгоц хөөрөөд өндөр авсны дараа нислэгийн багийнхан жирэмсэн эх өвдөөд байна гэдэг мэдээлэл авсан байна. Тэр үед онгоц буухад хүндрэлтэй байсны улмаас нислэгийн багийнхан нислэгээ үргэлжлүүлэхээр болжээ. ОХУ-ын Сочи хотын дээгүүр нисч байхад анхны охин мэндэлж, 10-аад минутын дараа хоёр дахь охин мэндэлсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ooriinhoo huviin avia kompaniar uilchleh gej baigaa bol hamaa alga. jild neg udaa ch gedeg yum uu erh ogmoor yum. niitiin, ulsiin geheer l hamaagui tsatsaj baih yostoi yu?

Холбоотой мэдээ

Back to top button