ДЭЛХИЙ

Дэлхий дахинаа цэвэрлэгээний бодис ууснаас болж 800 гаруй хүн нас баржээ

Энэ оны эхний гурван сард коронавирусийн талаархи буруу мэдээллээс болж дэлхий даяар 800 гаруй хүн нас барсан гэж судлаачид мэдэгдэв.

Америкийн халуун орны анагаах ухаан, эрүүл ахуйн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуурамч мэдээллээс болж 5,800 орчим хүн эмнэлэгт хэвтсэн гэжээ.

Ихэнх нь метанол эсвэл согтууруулах ундаа агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүн ууснаас нас барсан байна. Тэд эл бүтээгдэхүүнийг вирусийг эмчлэх эм гэж буруу итгэсэнтэй холбоотой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас өмнө нь Ковид-19-ийн тухай худал мэдээлэл түргэн тархаж, иргэдийг гэмтэл, цаашлаад нас баралтад хүргэж байна хэмээн мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: bbc news

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button