ДЭЛХИЙМэдээЭРҮҮЛ МЭНД
Беларусийн засгийн газар иргэдийнхээ эсрэг галт зэвсэг ашиглаж байна

Беларусийн эрх баригчид бослого, үймээн өдөөгчдийн эсрэг галт зэвсэг ашиглахыг нь зөвшөөрчээ. Тус үймээний үеэр хоёр хүн амиа алдсан гэх мэдээлэл байна. Өнгөрөгч Лхагва гараг /2020.08.13/ Дотоод хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлдээ:
“Цагдаагийн байгууллагынхан Бретск хотын жагсагчдын эсрэг гал нээхийг зөвшөөрч байна. Учир нь үймээнийг зогсоохын тулд буудсан хий сум тэдэнд нөлөөлөөгүй тул алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд босогчдын эсрэг галт зэвсэг ашиглахыг зөвшөөрч байна. ” хэмээжээ.
Дотоод хэргийн яамны мэдээлснээр 4000 гаруй босогчдоос нэг шөнийн дотор 1000 гаруйг баривчлагдсан бөгөөд тэднээс 50 орчим хүн эмнэлэгт хэвтсэн тухай мэдээлэв.
Эх сурвалж: independent.co.uk