Нийгмийн

БНСУ-ын Чежү мужаас буцах хүсэлтэй монгол иргэдийн судалгааг авч байна

КОВИД-19 цар тахлын улмаас олон улсын нислэгүүд цуцлагдсантай холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй, гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комиссоос шат дараатайгаар зохион байгуулсаар байна.

Энэ хүрээнд алслагдсан хот суурин, бүс нутагт байгаа иргэдээ хамруулах боломж бололцоог судалж, арга хэмжээний цар хүрээг өргөжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, БНСУ-ын Чэжү мужид ажиллаж, амьдарч, сурч байгаа, эх орондоо буцах хүсэлтэй, хүндэтгэх шалтгаантай иргэдийн дунд судалгаа явуулж байгаа тул доорх хаягт хандан овог, нэр холбоо барих утас, И-мэйл хаягаа ирүүлнэ үү.Судалгааг өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 16-ны өдрийг дуустал авна. 

Утас: 051-465-9996 Факс: 051-465-9997
Фэйсбүүк: Consulate of Mongolia in Busan
И-мэйл: [email protected]

Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button