ХУУЛЬ

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл ӨНӨӨДӨР эхэлнэ

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл ӨНӨӨДӨР буюу 2020 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 12.00 цагт эхэлж, 2020 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагт дуусах бөгөөд бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явуулна.

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2020 оны аравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах тов гарсан. Уг шалгалтыг зохион байгуулахаас 75 хоногийн өмнө товлосон өдрийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд мэдээлэх журамтай.

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авна. Сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдэх бөгөөд үргэлжлэх хугацаа 200 минут, бодлогын шалгалтын нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам болон шалгалтад бүртгүүлэх заавартай www.mglbar.mn (Монголын Хуульчдын холбооны албан ёсны сайт), https://burtgel.mglbar.mn/ (Шалгалтын бүртгэлийн цахим хаяг) цахим хаягт хандан танилцах боломжтой.

Хуульчийн мэргэжлийн шалгалтын хороо хариуцсан мэргэжилтэнтэй 70116364 дугаарын утсаар холбогдох боломжтой гэж Монголын хуульчдын холбоо Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x