ЭРҮҮЛ МЭНД

Д.Нарангэрэл: Коронавирусийн улмаас дэлхий даяар 752 мянган хүн эндэж, 13 сая хүн эдгэрчээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, “Дэлхий даяар 20 сая хүн коронавирусийн халдвар авч, халдварын улмаас нийт 752 мянган хүн эндсэн бол 13 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагийн дотор 26 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн эндсэн үзүүлэлттэй байна. Энэтхэг, Бразил, АНУ халдвар тархалтаар тэргүүлж байна.

ДЭМБ-аас цар тахлын халдвар гараад онц байдал зарласнаас хойш яг зургаан сар өнгөрлөө. Бид хэзээ амьдралын хэвийн горим шилжих нь тодорхойгүй байгаа ч бид урагшлах ёстой гэлээ. Дэлхийн хүүхдүүдийн 43 хувь гараа угаах боломжгүй нөхцөлд амьдарч байна гэлээ. Тиймээс энэ нөхцөл байдлыг дээшлүүлж байж сургууль цэцэрлэгийг нээх ёстой гэж мэдээллээ. БНСУ-д 30 гаруй хувь нь хөнгөн балархай хэлбэрээр тус халдварын вирусийн тохиолдол илэрч байна. Тав хүртэлх насны хүүхдийн хамар залгиурт халдвар тээх магадлал насанд хүрэгчдээс 10-100 дахин их байна” гэлээ.

Дэлхийд 167 судалгааны ажил хийгдэж буйгаас 28 нь эмнэлзүйн шатандаа оржээ. Дани улсад 1000 гаруй эмнэлгийн ажилчид халдвар авчээ. БНХАУ-д хөл хорионы үеийн улмаас амарсан 640 эхэд судалгаа хийхэд хэтрүүлэн хооллох өөрчлөлт ажиглагджээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button