УЛС ТӨР

Нийслэлийн МАН-ын хороо сонгуульд оролцохоо илэрхийллээ

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны III хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Нийслэлийн МАН-ын хороо оролцох шийдвэр гаргалаа.  Мөн тус хуралдаанаас Үндсэн хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийг даган мөрдөж шударгаар өрсөлдөн оролцохоо илэрхийлсэн тогтоолыг гаргасан байна.

Тус хуралдаанаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт, Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн 11 тоот тогтоолоор батлагдсан сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмын дагуу нэр дэвшүүлж, сонгуульд оролцох үйл ажиллагааг сайтар зохион байгуулж ажиллахыг дарга Д.Сумъяабазар, тэргүүлэгчдэд үүрэг болгожээ. Хуулийн дагуу маргааш Нийслэлийн МАН хороо Нийслэлийн сонгуулийн хороонд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх юм байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button