ЭДИЙН ЗАСАГ

Т.Жамбаажамц: 78 тэрбумыг шилжүүлсний дараа ногдол ашиг тараана

Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны хагас жилийн тоймыг өнөөдөр /2020.08.14/ танилцууллаа. Энэ үеэр 1072 хувьцааны ногдол ашгийн талаар сэтгүүлчдийн асуултад  албаны хүмүүс хариулт өглөө.

СЗХ-ны үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш “Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу энэхүү ногдол ашиг нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр /ҮЦТХТ/ дамжуулж тараагдана. ҮЦТХТ ногдол ашгийг тараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа. 2.5 сая иргэнд ногдол ашиг нэг дор тараана гэдэг бол маш онцгой кейс учраас нэлээд бэлтгэл ажил хийгдэх шаардлагатай. Одоо бол бэлтгэл ажлаа бүрэн хангасан гэж хэлж болно. Эхний ээлжид үнэт цаасны данс нээлгэсэн иргэдийн үнэт цаасны дансаар нь ногдол ашгийг нь тараана. Үүнд нэг сая гаруй иргэдийн дансыг банктай тулган, баталгаажуулалт хийгээд ногдол ашиг тараахад бэлэн болчихсон. Цаана нь үлдэх иргэдийн ногдол ашгийг Е-баримт авдаг дансаар нь дамжуулна. 0-18 настай хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийн мөнгийг халамжийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан тараах бэлтгэл ажлыг хийж байна. ҮЦТХТ-өөс дээрх байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, программын хөгжүүлэлт хийгээд тараагдахад бэлэн болчихсон. Компанийн тухай хуулиар ногдол ашиг тараах шийдвэрийг тухайн компанийн ТУЗ гаргадаг. Харин хэрэгжүүлэх ажлыг нь гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ. Ногдол ашиг тараах бэлтгэл ажлыг хангасан учраас ТУЗ-ийн шийдвэрийг хэзээ хэрэгжүүлэх үү гэдгийг Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх удирдлагуудаас тодруулах нь хэрэгтэй.

СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц: Эрдэнэс Тавантолгой ХК 178 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Үнэт цаас гаргагч компанийн ТУЗ-ийн шийдвэр гарчихсан. Мөн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй гэрээ нь хийгдчихсэн. Гэрээний дагуу үе шаттайгаар Эрдэнэс Тавантолгой ХК-аас мөнгө нь шилжиж байгаа ба одоогоор 100 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийн төлбөрөө Сангийн яаман дахь холбогдох дансууд руу шилжүүлсэн гэж ойлгож байна. Үлдсэн 78 тэрбум төгрөгийг Эрдэнэс Тавантолгой ХК ойрын хугацаанд нөхөж шилжүүлсний дараагаар ногдол ашиг иргэн болгонд хүрнэ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД
2020-08-14 17:31

ЭНЭ мөнгө ийм удаан хаанаа угаагдсан байх уу хянаж ш�##�гаж байгаа байгууллага бна уу? Төр нь төр шиг байх хэрэгтэй шүү!

Иргэн
Иргэн
2020-08-15 14:56

Энэ мөнгийг 2021оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өгнө.

Холбоотой мэдээ

Back to top button