Энтертайнмент

Дуучин Г.Эрдэнэчимэг “Эхийн алдар” хоёрдугаар одонгоор шагнууллаа

Өнөөдөр (2020.08.15) Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Энэ үеэр Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг “Эхийн алдар” хоёрдугаар одонгоор шагнуулжээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болж байгаа аж.

О. ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button