Ж.Батбаясгалангийн гэргий “Эхийн алдар” хоёрдугаар одонгоор шагнууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2020.08.15) нийслэлийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн гэргий Ч. Хосжаргал “Эхийн алдар” хоёрдугаар одонгоор шагнууллаа.
Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар#&8221; Нэгдүгээр зэргийн одонг 720 ээжид, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 9957 ээжид олгож байна. Тодруулбал, Баянзүрх дүүргээс 1021 ээж “Эхийн алдар” одонгоо авч байна. Тэдгээрийн дотор тус дүүргийн наймдугаар хороон иргэн хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлэн өсгөсөн дөнгөж 30 хүрч яваа Ц.Халиун гэх ээж байна. “Эхийн алдар” одонг хүртсэн ээжүүддээ нийт иргэдийнхээ болон хувийнхаа зүгээс халуун баяр хүргэе” гэв.

Manai ehner bas avsan shdee huue
Сайхан гэр бүл байна. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье
ЭНЭ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ МЭДЭЭ ВЭ? ЗӨНДӨӨ Л ЭМЭГТЭЙ АВСАН БАЙХ ЭНЭ ОДОНГ.