БОЛОВСРОЛНийгмийн

Цэцэрлэгийн бүртгэл ӨНӨӨДӨР эхэлнэ

Цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэл наймдугаар сарын 17-ноос буюу ӨНӨӨДӨР эхэлнэ. Тодруулбал, шинээр элсэх тав болон бусад насны хүүхдүүдийн бүртгэлийг энэ сарын 17-21-ний өдрүүдэд нийслэлийн цэцэрлэгүүд дээр зохион байгуулна гэдгийг албаныхан мэдээлсэн.

Мөн өмнөх хичээлийн жилд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагааг наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар хэвлэлд өгсөн тодруулагадаа:

“Улс орон даяар бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болсон. Энэ хичээлийн жилд буюу эрсдэлтэй нөхцөл байдалд бид хүүхдийн эрүүл мэнд, дархлааны байдлыг харгалзан 2 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй, эцэг эх асран хамгаалагчийн асрамж хамгааллын дор хөгжлийг нь дэмжих шийдэл гаргасан.

Өөрөөр хэлбэл, хоёр настай 77 мянга орчим хүүхэд гэр бүлийн орчинд байх нь. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасны дагуу таван настай хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдүүлнэ. Мөн өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-4 настай хүүхдүүдээ хамруулахаар ажиллаж байна гэжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. 2 настай хүүүхдээ яах вэ. Гэртээ үлдээхээр ахуйн ослоос айгаад байна. Бусад нь бүгд ажилтай. Хараад өгөх эмээ өвөө байхгүй хэцүү байна шүү.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button