НИЙГЭМНИЙСЛЭЛ

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсоон шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрийн маргааш буюу аравдугаар сарын 16-ны өдөр сэргээхээр УБЕГ-аас шийдвэр гаргасан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 134 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгуулийн хороог байгуулжээ. Уг тогтоолоор сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулж, сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор сонгуулийн дүнг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхийг заажээ.

Нийслэлийн сонгуулийг ирэх аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулах бөгөөд сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсон тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх аж. 

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах нийслэлийн Сонгуулийн хорооны даргаар НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ажиллах юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button