НИЙГЭМ
COVID-19: 24 цагийн дотор 212 мянган халдвар шинээр нэмэгджээ

Өнгөрсөн 24 цагийн дотор шинэ төрлийн коронавируст халдварын тохиолдол дэлхий дахинд 212 мянга 817-гоор нэмэгджээ. Үүгээр нийт тохиолдол 21 сая 817 мянга 650 болж байна. Эндээс 14 сая 553 мянга 191 нь эдгэсэн бол 772 мянга 751 хүн нас барсан юм. Одоогийн байдлаар дэлхийд 6 сая 491 мянга 708 хүн эмчилгээ, хяналтын дор буй гэсэн үг.
Харин улс орнуудыг жагсаавал:
- АНУ 5 сая 566 мянга 600
- Бразил 3 сая 340 мянга 197
- Энэтхэг 2 сая 647 мянга 316
- ОХУ 922 мянга 853
- Өмнөд Африк 587 мянга 345 халдвараар эхний таван байранд жагсаж байна.
Сүүлийн 24 цагийн дотор Энэтхэгт хамгийн олон халдвар буюу 58 мянга 108 халдвар шинээр бүртгэгдсэн байна. Харин АНУ-д 36 мянга 811, Бразилд 22 мянга 365, ОХУ-д 4 мянга 969, Өмнөд Африкт 3 мянга 692 халдвар шинээр бүртгэгджээ.
Эх сурвалж: World o meters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.