ДЭЛХИЙ

БНСУ-д согтуу монгол жолооч осол гаргаж, нэг хүн амиа алджээ

БНСУ-ын Инчон хотын хурдны зам дээр согтуу монгол жолооч осол гаргасны улмаас нэг хүний амь эрсдэж, 12 хүн гэмтжээ.

Инчоны цагдаагийн газрын мэдээлж буйгаар осол наймдугаар сарын 16-ны шөнө 02:20 цагт гарсан бөгөөд. Киа K5 маркын машин жолоодож явсан согтуу монгол иргэн Инчоны Кёнги дүүрэг дэх хоёрдугаар Кёнгин хурдны замын Анхён уулзварын ойролцоо нэгдүгээр эгнээнд машинаа зогсоосноос осол үүссэн байна.

Удалгүй түүний араас мөн ижил “Киа К3” маркын болон Туксон маркын хоёр машин хурдтайгаар ирж мөргөж,  ослын хажуугаар хурдаа хасан явсан таксиг нэгэн портер араас нь мөргөсөн осол болжээ. Ослын улмаас К5 машины зорчигчийн суудалд зорчиж явсан 33 настай монгол иргэн нас барж, бусад 12 хүн хүнд, хөнгөн бэртэж, ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button