Нийгмийн

Уурхайд осолдсон иргэний цогцсыг 35 метрийн нуранги дороос олжээ

Хэнтий аймгийн Батноров сум, долоодугаар багийн нутаг “Бэрх тосгон”-д иргэн А-ийн жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн “Идэрмэг өсөх” нөхөрлөлийн жонш олборлох далд уурхайд нуралт үүсэж 19 настай Б, 27 настай Х нар шороонд дарагдсан.

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн томилогдсон бүлэг далд уурхайд нөхцөл байдлын үнэлгээ хийн аврах ажиллагаа явуулснаар 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10:47 цагт Б-г 83.1 метрийн малталтаас эсэн мэнд гарган тус сумын Сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Биеийн байдал нь тогтвортой байгааг мэдээлэв.

Харин энэ сарын 17-ны өдрийн 04:15 цагт иргэн Х-ын цогцсыг уурхайн 35 метрийн нуранги дороос олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
soogoo
soogoo
2020-08-17 16:17

zgr morooro bhar ydin ajil olj hiihed bolhgu bgan bh da

Холбоотой мэдээ

Back to top button