НИЙГЭМ

Цагаан даваанд болсон ослын улмаас ГССҮТ-д эмчлүүлж байсан иргэн нас барлаа

Энэ оны долдугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дахь Цагаан даваа гэх газар 300 гаруй тонн шатахуун ачиж явсан автомашин онхолдож, гурван автомашин, нэг мотоцикл дэлбэрсэн аймшигт осол болж, хоёр гэр бүлийн 12 хүн өртсөн билээ.

Энэ хоёр гэр бүлийн нэг нь болох дөрвөн хүүхэдтэй айлын аав, гурван хүүхэд, эмээ нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна. Харин ээж О.Цэнгэл БНСУ-д эмчлүүлж байна.

Харин нөгөө гэр бүл нь тавуулаа (50 гаруй насны эхнэр, нөхөр, хүү, бэр болон таван настай ач охин) зорчиж явсан бөгөөд тухайн үед эмээ, ач охины хамт газар дээрээ нас барж, үлдсэн гурван гишүүний биеийн байдал нь хүнд ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байсан билээ. 

Гэвч өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдөр бэр Н нь түлэгдэлтийн хүндрэлээ даалгүй нас барсан мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-17 23:29

Шунхлай хариуцлага �##�дсаныхаа төлөө хохирсон иргэдэд нөхөн төлбөр өгөх ёстой. Эмчилгээний зард�##�, оршуулгын зардлыг төлөх ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button