ДЭЛХИЙ

COVID-19: 24 цагийн дотор дөрвөн мянган хүн нас баржээ

Өнгөрсөн 24 цагийн дотор шинэ төрлийн коронавируст халдварын тохиолдол дэлхий дахинд 191 мянга 525-аар нэмэгджээ. Үүгээр нийт тохиолдол 22 сая 36 мянга 529 болж байна. Эндээс 14 сая 778 мянга 9 нь эдгэсэн бол 776 мянга 862 хүн нас барсан юм. Одоогийн байдлаар дэлхийд 6 сая 481 мянга 658 хүн эмчилгээ, хяналтын дор буй гэсэн үг.

Харин улс орнуудыг жагсаавал:

  • АНУ 5 сая 612 мянга 11
  • Бразил 3 сая 363 мянга 235
  • Энэтхэг 2 сая 701 мянга 604
  • ОХУ 927 мянга 745
  • Өмнөд Африк 589 мянга 886 халдвараар эхний таван байранд жагсаж байна.

Сүүлийн 24 цагийн дотор Энэтхэгт хамгийн олон халдвар буюу 54 мянга 288 халдвар шинээр бүртгэгдсэн байна. Харин АНУ-д 40 мянга 596, Бразилд 23 мянга 38, ОХУ-д 4 мянга 892, Өмнөд Африкт 2 мянга 541 халдвар шинээр бүртгэгджээ.

Эх сурвалж: World o meters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button